“Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулилтыг Монгол Улсын ЗХЖШ, АНУ-ын Энэтхэг-Номхон цэргийн командлал, Аляска мужийн Армийн үндэсний гвардтай хамтран 18 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тасалдсан бөгөөд энэ жилийн хувьд 7 сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Ингэхдээ Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавирусийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан оролцогчдыг сургуульд оролцуулах, түүнчлэн халдвар хамгааллын тусгай шаардлагуудыг сургуульд оролцох орнуудад албан ёсоор мэдэгдээд байна.
“Хааны эрэлд-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулилтад оролцохыг урьсан ЗХЖШ-ын даргын урилгыг Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтын ажиллагаатай орнуудад илгээснээр өнөөдрийн байдлаар 11 улс, 1 олон улсын байгууллагын 250 гаруй цэргийн алба хаагч оролцох тухайгаа хариу ирүүлж, өөрийн улсдаа бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Энэ жилийн сургуулилтын гол онцлог нь түргэн байрлах хүчний рот болон хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийн дэлгэж, гүйцэтгэх үүрэгтэй холбоотой сургалтуудыг нэмж явуулах юм байна.
Ирэх зургаадугаар сарын 05-наас 11-ний өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын талын сургуулилтын төлөвлөлтийн баг “Хааны эрэлд-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулилтын төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлаар зохион байгуулалтын бусад асуудлыг тодотгож, тохиролцох юм.



АДМИН








Нийгэм






