"Хүүхдийн төлөө фонд" ТББ-т цугласан 2.2 гаруй тэрбум төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Соёлын дэд сайд Г.Батбаяр "2020 онд Соёлын яамнаас хамтраад хүүхдэд зориулсан соёл урлагийг сурталчилж, нийт 350 гаруй уран бүтээлчид оролцсон тоглолтыг онлайнаар зохион байгуулж, нийт таван банкны дансанд 2.2 тэрбум төгрөг цугларсан байдаг. Цугласан хандивыг ийнхүү зориулалтын дагуу Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгч байгаа юм байна" гэдгийг онцолсон юм.
Харин Жүжигчин Г.Ундармаа "Таван банкинд цугларсан мөнгөнөөс өнөөдрийн байдлаар нэг ч мөнгө гараагүй. Хандив өгсөн бүх хүнд баярлалаа. Банкны хуулга их зузаан гарсан. Нийт 500 болон 300 сая гэх мэт их мөнгө орж ирсэн байгаа. Мөнгөн хандиваас гадна зураач гурван зураг бэлэглэсэн. Зарим хүмүүс харлуулаад байх шиг байна. Гэвч хүүхдийн төлөө зориулж буй хөрөнгө учир гаднаас хэн ч нөлөөлөх боломжгүй" гэв.
АДМИН








Нийгэм






