Dark Light
Нийгэм | 2021-05-22

Өнөөдрөөс ажиллаж эхлэх үйлчилгээний байгууллагууд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын шуурхай ажлын хэсэг өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, тавдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдрөөс зургаан салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн юм.

Үүнд: 

5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно.

0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.

Нийслэлийн 9 том зах, худалдааны төвүүдийн барааны тасгуудын үйл ажиллагааг нээнэ.

Хоол үйлдвэрлэгчид болох ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд вакцины давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж болно.

Зочид буудал, дэн буудлууд ажиллана.

Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.

Сауныг үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулж болно.

Иинхүү үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10