Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Дэлгэр-Эмт” багийн Алтанзагас хорооллын 4 дүгээр гудамжинд 5 сарын 21-ний өдрийн 23:40 цагт 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 5 сарын 22-ны өдрийн 00:01 цагт хүлээн авч сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 30 иргэн 23:30 цагт очиж 4 дүгээр гудамжинд 4 ханатай гэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ. Гал түймэрт иргэн Д/52 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цагдаа, Шүүх шинжилгээний албаны алба хаагчид очиж ажилласан байна.
АДМИН








Нийгэм







