Dark Light
Нийгэм | 2021-05-23

Сүүлийн 7 хоногт ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр 41 хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 

Сүүлийн 7 хоногт халдварын нийт 3828 тохиолдол бүртгэгджээ. 

Мөн сүүлийн 7 хоногт ковид 19-ийн халдварын нэн хүнд хэлбэрээр 24-92 насны 41 хүн нас баржээ. 

Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: "Нас баралтын цаана эрсдэл өндөр байгааг илтгэж байна. Ялангуяа залуучууд вакциндаа хурдан хамрагдаж өндөр настай эрсдэл өндөртэй хүмүүсээ хамгаалах зайлгүй шаардлагатай байна. Нөгөө талаараа зөвхөн өндөр  настай хүмүүс энэ өвчний улмаас нас бараад байгаа зүйл биш юм. Сүүлийн 7 хоногт 24 настай, 33 настай, 36 настай залуус нас барсан харамсалтай тохиолдлууд байна. Бүгдээрээ хайртай хүмүүсээ хамгаалахын тулд ковид 19 өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакциндаа идэвхитэй хамрагдах шаардлагатай байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10