Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Улаанбаатар хотоос буяны ажлаар ирсэн 2 иргэнээс коронавирүсний халдвар илэрсэн байна.
Тус сумын Онцгой комиссын 11-р хуралдаан болж, сумын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон улаан түвшид шилжүүлж 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тэг зогсолт хийв.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 210, дам хавьтлын 32 иргэн байгаа бөгөөд сорьцыг цуглуулж PCR шинжилгээ хийхээр ажиллаж байна. Халдвар авсан 2 иргэн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал хөнгөн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай мэдээллээ.
АДМИН








Нийгэм







