Dark Light
Нийгэм | 2021-05-23

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.05.23/  Өлгий хотод ажиллаж буй алба хаагчидтайгаа уулзаж, яамнаас барьж буй бодлого чиглэлийг танилцууллаа. Мөн цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар ярьж, санал солилцлоо. 

Баян-Өлгий аймагт хилийн 2 анги үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. 

Салбарын сайд энэ үеэр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудтай хамтран хилийн 0165-р ангийн 3 салбарыг байнгын эрчим хүчинд холбохоор болсныг онцлов.

Үргэлжлүүлэн Өлгийд байгууллагуудын барилга, байгууламжийн асуудал хүндрэлтэй, хангалтгүй байгааг дурьдаад, эхний ээлжинд улсын бүртгэлийн хэлтэс, архивын тасгийг хамтад нь шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлэсэн юм.

Мөн зарим байгууллагуудын алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулахаар авто машин, компьютер, техник хэрэгслийг гардуулж өглөө. 

Цаашид бид орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдынхаа ажлын нөхцлийг нэмэгдүүлэх асуудалд онцгойлон анхаарч, шат дараатай олон арга хэмжээ авч ажиллана гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00