Dark Light
Нийгэм | 2021-05-24

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж, осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Зүүн Байдлагын-Адаг” гэдэг газар тавдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчим 4 хүн “Байдлаг” голын эрэг дээр автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн С голын усанд унаж осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 23-ны өдрийн 18:40 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 6 метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ..


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19