Dark Light
Нийгэм | 2021-05-24

2 шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу хөтөлж ирүүлсэн 2 шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж холбогдох цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж шийдвэрлэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл 2020 онд нийт 11 нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авч, 9 нөлөөллийн мэдүүлгийг холбогдох байгууллагаар шалгуулахаар шилжүүлснээс 2 нөлөөллийн мэдүүлэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэргийг хэрэгсэхгүй болгож, 4 нөлөөллийн мэдүүлэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 1 нөлөөллийн мэдүүлэгт холбогдох цагдаагийн байгууллагаас хариу ирүүлээгүй, 1 нөлөөллийн мэдүүлэгт Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох этгээдэд торгох шийтгэл оногдуулж, 1 нөлөөллийн мэдүүлэгт Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 2021 оны эхний 5 сарын байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд нийт 3 нөлөөллийн мэдүүлэг ирүүлснийг шалгуулахаар холбогдох цагдаагийн байгууллагад хүргүүлсэн болно.

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10