Бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын /ахлах/ байцаагчид Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Денверийн гудамж, Сити их сургуулийн талбайд 300 ширхэг мод тарьлаа.
“Азийн соёл хөгжлийн институт” Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийн дагуу ийнхүү мод тарих ажлыг зохион байгуулсан юм. Мод тарих нэг ажил, түүнийгээ арчилж, тордон ургуулах нь чухал учир модны арчлалт хамгаалалтыг Сити сургуулийн захиргаанд хариуцуулж хүлээлгэн өглөө.
АДМИН








Нийгэм







