Dark Light
Нийгэм | 2021-05-24

НОСК ХК-ийн нэрийг барин иргэдийг залилан мэхэлсэн хэрэг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НОСК ХК-ийн зарласан төсөл хөтөлбөрүүд дээр Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Төрийн орон сууц”, “Буянт-Ухаа-2” хороолд 2-3 өрөө орон сууцанд түрээслээд өмчлөх хөтөлбөрт бүртгэл, дараалалгүй оруулж өгнө хэмээн иргэдийг хуурч, нотариатаар зээлийн гэрээ хийж итгэл төрүүлэх замаар, баримт бичиг хуурамчаар үйлдэн ард иргэдийг залилан их хэмжээний эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулсан залилангийн хэрэг гарч байгаа тул та бүхэн үнэн бодит мэдээлэлд тулгуурлан, мэдээллийн эх сурвалжийг сайн нягталж байхыг анхааруулж байна.

Зарлагдаж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаарх үнэн зөв мэдээллийг манай албан ёсны сайт болон facebook хуудаснаас лавлах боломжтой.

• https://nosk.ub.gov.mn/

• https://www.facebook.com/Noskhevlel

• 7000-6953 дугаараас лавлан асуух эсвэл өөрийн биеэр ирж мэдээлэл авах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10