Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэг өнөөдөр /2021.05.24/ Зэвсэгт хүчний 015, 032, 284 дүгээр анги болон Зэвсэгт хүчний нэгдсэн төв лабораториас эхэллээ. Түвшин тогтоох үзлэг нь ажлын гүйцэтгэл, үр дүн, албаны хандлага, мэргэжлийн түвшин, сахилга, ёс зүйн төлөвшил, бие бялдрын бэлтгэлжилт, эрүүл мэндийн байдал, сэтгэл зүйн байдал зэрэг таван чиглэлийн хүрээнд явагдах бөгөөд дээрх анги, байгууллагуудын хувьд биеийн тамирын бэлтгэлжилтээр өнөөдөр эхэлсэн юм.
Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу түвшин тогтоох үзлэгт Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, ЗХЖШ-ын офицер, ахлагч нарыг хуваарийн дагуу бүрэн хамруулна. Үзлэг 2020 оны II, III улиралд багтан явагдана.
Үзлэг нь офицер, ахлагчийн мэргэшил, ур чадвар, албан тушаалын гүйцэтгэл, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн зэрэглэл, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшин тогтоох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, цэргийн алба хаагчдын ёс зүйн төлөвшил, албандаа хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой юм.
АДМИН








Нийгэм







