Dark Light
Нийгэм | 2021-05-24

Энэ лхагва гарагт Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож бүх нийтээр амарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ долоо хоногийн лхагва гараг буюу тавдугаар сарын 26-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулсан. Улмаар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багш зуны эхэн сарын шинийн 15,  Бурхан багшийн их дүйчэн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Монгол улсад Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн баярыг бүх нийтийн баяр болгон тэмдэглэж буйд баяр хүргэж, айлдвар айлдана.

Айлдвар монголын цагаар 09.00-12.00 хооронд явагдах ба Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийн албан ёсны цахим хуудас  болон МҮОНРТ-ээр орон даяар шууд дамжуулна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10