Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австрали Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилттэй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл нь аж ахуйн нэгж байгууллагууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах “Үйлдвэрлэлийн дадлагажуулагч” бэлтгэх холимог сургалтын хөтөлбөрийг боловсруулж, эхний сургалтыг МҮХАҮТ дээр эхлүүллээ.
Энэхүү сургалтын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллага дээр үйлдвэрлэлийн дадлага сургалтыг удирдан зохион байгуулах заах арга зүйн мэдлэг, арга техник эзэмшсэн үйлдвэрлэлийн дадлагажуулагчийг бэлтгэх, компаниуд дадлагын явцад дадлагажигчийг зөв чиглүүлэн сургаж, ирээдүйд урт хугацаанд ажиллах эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтанг бүрдүүлэхэд оршино.
Энэ удаагийн сургалт 6 долоо хоногийн турш онлайнаар үргэлжлэх бөгөөд “Тэсо” ХХК, “Айсмарк” ХХК, “Жүр үр” ХХК, “Витафит милк” ХХК, “АПУ” ХК, “Нижуна” ХХК, “Макс импекс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн технологи, аюулгүй ажиллагаа, хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнууд хамрагдаж байна.
Цаашид дээрх сургалтыг МҮХАҮТ болон МАОЭНХ хариуцаж зохион байгуулах юм.
АДМИН








Нийгэм







