Dark Light
Нийгэм | 2021-05-25

Өнөөдөр болох үйл явдлын тойм /2021.05.25/

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн ордонд

10:00 цагт Хүний эрхийн хамгаалагчидтай хийх уулзалт болно.

10:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар,

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

14:00 цагт Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болно.

Эрүүл мэндийн яамнд

11:00 цагт коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ. 

 РЦНК-д 

11:00 цагт Монголын орчуулагчдын эвлэл, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран “Мэргэн зон” төрийн бус байгууллагын дэмжлэг дор Оросын орчин үеийн өгүүллэгийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод Баасан гарагт танилцуулах тухай хэвлэлийн бага хурал болно.

Дээд шүүхийн өмнө

13:00 цагт "Шударга ёс шүүхээс эхэлнэ" арга хэмжээ болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10