Dark Light
Нийгэм | 2021-05-25

Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслолын хөтөлбөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР

2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР

/ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Батцагаан цогчэн дуган /

Өглөө

05:00 ​МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил /Тэгчэн сожин/ хүртээнэ (ТВ9 шууд дамжуулна​)

06:00  ​Сожин хурна \Гандан дуган\

07:00 ​Бурхан багшийн чого хурна \Гандан дуган\

​​​​​​Бага үд

09:00 Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах

09:05 Бурхан багшийн Ринсрэл залах \Батцагаан дуганы хоймрын шүтээнд\

09:15​​ Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө

09:25 ​Дуун тахил  /Морин хуурын чуулга/

09:35 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ

09:45​ Төр засгийн төлөөлөгч Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан мэндчилгээ

09:50​ Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён М П Сингх мэндчилгээ

09:53​Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён Ж Адилбаев мэндчилгээ

09:55 ​АБЭТБХ-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.

10:05​ АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээ

10:15​​ Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал үйлдэнэ

-Исламын шашны төлөөлөл

-Үнэн алдартны шашны төлөөлөл

-Католик шашны төлөөлөл

10:30 Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээ Энэтхэг улс, Дармасала хотоос шууд дамжуулна​

11:00 ​Түр завсарлага​

11:30​ МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана 

11:40​ ШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурханы шашин ба ёс суртхуун сэдвээр айлдвар айлдана

11:50 Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна

12:00 ​Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана (МҮОНТ шууд дамжуулна)

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10