Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг айлган сүрдүүлсэн, улсын байцаагчийг дарамталсан зэрэг хэрэгт татан Авлигатай тэмцэх газраас шалгаж буй гэх мэдээллийг өнөөдөр /2021.05.25/ зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Энэ асуудлаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас тодруулахад: "Өнөөдөр нилээн олон мэдээллийн хэрэгслээр миний талаар мэдээлэл гарсан байна. Энэ мэдээллийг би зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүсийг гүтгэлэг гэж харж байна. Би АТГ-т огт шалгагдаагүй. Мэдээлэлд намайг компаниудтай холбосон байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага бол компаниудад зөвшөөрөл олгодог газар биш. Манайх бол хяналт шалгалт хийдэг газар. Өнөөдөр намайг албан тушаалаа урвуулан ашиглаад давуу эрх олгоод энэ байгууллагуудад зөвшөөрөл олгосон мэтээр бичсэн байна. Олон нийтийг төөрөгдүүлсэн зориуд зохион байгуулалттай мэдээллийг нийгэмд цацаж байгааг би дотроос гарсан гэж хардаж байна. Яагаад тэгж хардаж байна гэхээр манай дэд бүтцийн хэлтсийн байцаагчдаас ажлын байран дээрээ архи ууж 3 хүн ажлаас халагдсан. Дээрээс нь 10 гаруй байцаагч улсын комисст ажиллаж, аж ахуй нэгж байгууллагуудад дарамт шахалт үзүүлж авилга нэхсэн гэх мэдээллээр авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа юм байна. Манай барилгын байцаагч нар АТГ шалгагдаж байгаа нь харамсалтай, энэ нөхдүүд маань миний эсрэг тавьж байгаа сум юм болов уу гэж харж байна.
Энэ мэдээллийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байна. Мөн АТГ-аас хүсэлтээ өгч тайлбар авна. Миний нэр хүндэд хууль бусаар халдсан учраас тайлбар авна" гэлээ.
АДМИН








Нийгэм







