Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус багийн иргэн Д нь Портер маркын тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлүүлэх үедээ өөрийн 1 ой 6 сартай хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
Иймд жолооч та бүхэнд
Хөдөлгөөн эхлүүлэх үедээ аюулгүй байдлаа ханган, зам орчны байдлыг шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР
АДМИН








Нийгэм







