Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-76 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамж, Засаг даргын 2021 оны А/238 тоот захирамжийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн ургамал хөрсөнд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй дэвшилтэд арга технологи ашиглан тэмцэх ажлыг Архангай аймгийн Хангай сумын 2500 га бэлчээрт 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 5 тонн бактержуулсан будааг татан авч үлийн цагаан оготно хамгийн ихээр тархсан Тэрх багийн 1200 га талбайд 2.5 тн будаа, Чандмана багийн 1300 га талбайд 2.5 тонн будааг тус тус хуваарилан 36 малчин, ажлын хэсгийн 11 хүн ажиллаж байна.

АДМИН








Нийгэм







