Dark Light
Нийгэм | 2021-05-25

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Канад Улсын Элчин сайд Кэтрин Ивкоф, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески, ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг, ИБУИНХУ-ын Элчин сайд Филип Малоун нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Канад Улсын Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф тус улсаас санаачилж буй “Улс хоорондын харилцаанд дур зоргоор албадан саатуулах, баривчлах арга хэмжээг ашиглахын эсрэг тунхаглал” (Declaration Against the Use of Arbitrary Detention in State-to-State Relations)-ын талаар танилцуулж, сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ардчилал, эрх зүйт ёс, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх нь хоёр талын хамтын ажиллагааны үндэс суурь болохыг тэмдэглэж, цаашид хүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон талт механизмын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10