Dark Light
Нийгэм | 2021-05-25

Мобиком Корпорацийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхий захирал Тацуяа Хамада өнөөдөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тацуяа Хамада захирал нь 2016 онд Мобиком Корпорацийн ТУЗ-ийн даргын албан тушаалаа хүлээн авснаас хойш харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт төдийгүй Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. 

Тэрээр Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч компанийн удирдлагын хувьд техник технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг Монголын хэрэглэгчдэд хүргэх томоохон ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж, 4G cүлжээ, шилэн кабел, радио релэй сүлжээ, дата бааз, дэд станцыг орон даяар байгуулах томоохон ажлыг эрчимжүүлж, Монголын хамгийн анхны цахим мөнгөний тусгай зөвшөөрөлтэй Monpay цахим мөнгийг хэрэглэгчдийн хүртээл болгох, хамгийн сүүлийн үеийн OTT технологид суурилсан VOO стрийминг үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад Мобикомын 1500 гаруй ажилтнуудыг манлайлан удирдаж байна.

Тацуяа Хамада захирал нь Монгол орны нийгмийн хөгжил, хүүхэд залуучуудын боловсролыг хөгжүүлэхэд чин хүсэл сэтгэл гарган ажиллаж ирсэн. Тийм ч учраас Монголд ажилласан хугацаандаа Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн WASH төсөл, Нэн ховордсон амьтдыг хамгаалах төсөл, Хүүхдийн тусламжийн утас 108, ‘’Яараад яахав дээ’’ аян, Тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих хөтөлбөр, "Хүүхэд бүрд цэвэр ус", “Эмч нартаа хайр түгээе” аян зэрэг томоохон төслүүдийг Мобиком болон ОУ-ын байгууллага, Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж, олон мянган хүүхэд залуучуудад урам зориг хайрласан билээ. Мөн КОВИД 19-н үеэр бизнесийн байгууллагуудыг манлайлан нийгмийн даатгал төлөх уриалгыг гаргаж, Монгол орны 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, эмч эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хэрэгсэл, онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах байгууллагуудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэмдээ хариуцлагатай олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн билээ. 

Тэрбээр Мобиком Корпорацийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, нийгэмдээ сайн сайхан үйл хэргийг түгээхэд манлайлан зүтгэхээс гадна гадна хувь хүний хөгжилд зориулсан сургалтыг сошиал сувгуудаараа дамжуулан түгээж, оюутан залуучуудаас бүрдсэн “Мобиком анги”-ийг бий болгож, сар бүр тусгай сургалтуудыг зохион байгуулж байна.

Тацуяа Хамада захирлын Мобиком Корпораци төдийгүй Монгол орны нийгэм, эдийн засагт түгээж буй сайн сайхан үйл хэрэг, холч ухаан, удирдлагын үлгэр жишээ арга барил, хэрэглэгчээ, ажилтнуудаа дээдэлсэн өндөр ёс суртахуунаас нь бид ямагт суралцсаар байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10