Dark Light
Нийгэм | 2021-05-26

Архангай аймгийн Жаргалант суманд Улаанбаатар хотоос ирсэн 3 хүнээс халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймагт сүүлийн 24 цагт 509 сорьцод  шинжилгээ хийснээс Эрдэнэбулган, Өлзийт сумдад халдвар бүртгэгдээгүй. Жаргалант суманд шинээр 3 тохиолдол батлагдлаа. Тус гурван тохиолдол нь Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд байнгын оршин суугаа хаягтаа журмын дагуу зорчин ирсэн боловч давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Ийнхүү Архангай аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 359 боллоо. 

Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 189 тохиолдол

Хайрхан – 31 тохиолдол 

Эрдэнэмандал – 59 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 5 тохиолдол

Тариат – 1 тохиолдол

Өлзийт – 36 тохиолдол

Жаргалант – 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 42 иргэн байгаа бөгөөд Жаргалант суманд батлагдсан 3 тохиолдол хэвтээгүй байна. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 21, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 21 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 314 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо - 2881 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд  - 20, гэрийн тусгаарлалтад – 561 тус тус байна. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 05-р сарын 26-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 48867, II тунд – 12291 хүнийг дархлаажуулаад байна.Сүүлийн 24 цагт 9 обьектын 356 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10