Dark Light
Нийгэм | 2021-05-26

"Лантуун дохио" ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Лантуун дохио ТББ-ын үүсгэн байгуулагч, Ид шидийн орон төслийн санаачлагч Ч.Ганжавхланг өнөөдөр /2021.05.26/ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа. 

Чадраабалын Ганжавхлан нь 1988 онд Улаанбаатар хотод айлын дунд хүү болон мэндэлжээ. Тэрээр 2013 онд “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулж Сүхбаатарын талбайд 300 гаруй залуусын оролцоотой тайван жагсаалыг зохион байгуулж "Хүүхдийн эрхийн төлөө" дуу хоолойгоо өргөж байсан юм. Түүний санаачлан хэрэгжүүлж буй Ид шидийн орон төсөл нь нэг удаагийн тусламж хэлбэртэй бус, зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах хүүхдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэх чухал төсөл юм. Энэхүү төсөл нь хүүхэд хамгааллын төв болон боловсрол хөгжлийн төв хэмээх 2 том барилгаас бүрдсэн байгууламж юм. Тус байгууламж нь дотроо түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж, хүчил төрөгч түгээх цэг гэх мэт олон зүйлийг багтаасан. Ид шидийн орон хүүхэд хамгаалал хөгжлийн төв нийслэлийн алслагдсан гэр хорооллын бүс болох Баянхошуу Зүүн салааны Зүүнбаян уулын энгэр СХД-н 10-р хороонд байгууладаг. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10