Dark Light
Нийгэм | 2021-05-26

Байгалийн өгөөжийг үндэсний баялгийн сангаар дамжуулан улсаа хөгжүүлэх нь бидний том зорилт

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” Үндэсний баялгийн сангийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Уг уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин, Т.Доржханд, Б.Баттөмөр болон Ерөнхий сайдын 21 дүгээр захирамжаар байгуулагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, эдийн засагчид, судлаачид оролцлоо. 

Үндсэн хуульд 2019 онд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа юм. 

Одоогийн байдлаар дэлхийн 120 гаруй улс өөр өөрийн онцлогт нийцсэн баялгийн санг байгуулсан бөгөөд 2019 оны байдлаар баялгийн сангийн активын төрлөөс үл хамааран нийт 120 сангийн удирдлагад 11 их наяд ам.долларыг нэгтгэсэн байна.

Эдийн засгийг төрөлжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийж нийгэм-эдийн засгаа хөгжүүлэхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10