Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн “Түмэн хоньт” гэдэг газарт Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар анги, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Онон Балжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж тавдугаар сарын 26-ны өдрийн 14:30 цагт унтраан Хилийн 0287 дугаар ангийн штабын даргад хүлээлгэн өгсөн байна.
Уг түймэрт нийт 2800 га талбай өртөж шатжээ.
АДМИН








Нийгэм







