Dark Light
Нийгэм | 2021-05-27

Эрүүл.мн платформ монгол орон даяар нэвтэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч 2020 оны 11 дүгээр сард “Ковид-19”-ийн халдвар дотоодод тархах үед Гэрэгэ Системс ХХК-аас эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах илрүүлэг шинжилгээний цахим технологийн шийдэл буюу “Эрүүл.МН” платформыг хөгжүүлж үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлсэн билээ. 

5 сарын 24-д Гэрэгэ системс ХХК-н Өмнөд Солонгос дахь "Devita" буюу амьдрал төслийн зүгээс Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газарт Гэрэгэ ПОС хандивлах үйл ажиллагаа болж өнгөрлөө. Сэлэнгэ аймагт “Эрүүл.МН” систем нэвтэрснээр Монгол орон 21 аймаг даяар  COVID 19 илрүүлэг шинжилгээний цогц платформ бүрэн нэвтэрч байгаа юм. Энэхүү цахим платформ нэвтэрснээр цар тахалтай 1-р эгнээнд тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхан тэр тусмаа шинжилгээний сорьц цуглуулах, лабораторийн ажилтнуудын ажлын ачаалал 70% хөнгөрөх юм.

Монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтээсэн энэхүү ухаалаг платформын тусламжтайгаар эрүүл мэндийн салбар дараагийн түвшинд шилжиж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10