Архангай аймагт сүүлийн 24 цагт 347 шинжилгээ хийгдснээс шинээр 2 тохиолдол илэрчээ. Жаргалант – 1, Өгийнуур – 1 тохиолдол батлагдаж, Архангай аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 361 боллоо.
Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 189 тохиолдол
Хайрхан – 31 тохиолдол
Эрдэнэмандал – 59 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 5 тохиолдол
Тариат – 1 тохиолдол
Өлзийт – 36 тохиолдол
Жаргалант – 4 тохиолдол
Өгийнуур – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 45 иргэн байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 24, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 21 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 316 иргэн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүний тоо - 2995 /нийт өссөн дүнгээр/ тусгаарлах байранд – 19, гэрийн тусгаарлалтад - 671 иргэн тус тус байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 05-р сарын 27-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 48974, II тунд – 15886 хүнийг дархлаажуулаад байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар

АДМИН








Нийгэм







