Эрүүл мэндийн яамнаас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцинтай холбоотой дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын шинжилгээг хийж байна. Зарим иргэд вакцины хоёр дахь тунгаа хийлгээд огт халдвар авахгүй гэсэн байдлаар хандаж байгаа нь буруу. Үүнээс болж халдвар авах тохиолдол гарч байна.
АНУ-ын СDC-ээс, тус улс тавдугаар сарын 17-ны байдлаар 130 сая хүнийг дархлаажуулсан. Гэсэн хэдий ч халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсээр байгаа бөгөөд одоогоор вакцин хийлгэснийхээ дараа 9,000 гаруй хүн халдвар авсан гэж мэдээлж байна.
Вакцин хийлгээд халдвар авсан дээрх хүмүүсээс 343 хүн эндсэн гэжээ.
Манай улс энэ судалгааг хийж байгаа бөгөөд коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн дунд таван хүн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байсан.
Тухайн таван хүн архаг суурь өвчтэй, өндөр настай байсан бөгөөд вакцины бүрэн тунгаа аваад 14 хоногийн дотор халдвар авч, хүндэрч нас барсан байна.
Иймд вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран одоо халдвар хамгааллын дэглэмээ хамгийн сайн барих чухал үе юм" гэлээ.
АДМИН








Нийгэм







