Өнөөдрийн /2021.05.27/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрээр "Олимп, паралимпын эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгож, үндэсний шигшээ багынхны цалинг нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Тодруулбал: Токио-2020 зуны олимпод паралимпын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн 1 удаагийн мөнгөн урамшуулал, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сард 1.5 сая төгрөг болгож, цаашид тамирчдын цалинг сард 1.2 сая төгрөг, дасгалжуулагчын цалинг 1.5 сая төгрөг хүртэл нэмэхээр болсон.
Шаардагдах хөрөнгийг Биеийн тамир спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргах боломжтой гэж үзэж байгаа" гэлээ.
АДМИН








Нийгэм







