Dark Light
Нийгэм | 2021-05-27

Гол мөрний усны түвшин 40-90 см нэмэгдэн үерлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 30 см давсан байна.

  Мөн түүнчлэн Хэнтий нурууны баруун хажуугийн Сөгнөгөр, Сэлбэ, зүүн хажуугаас усжих Хэрлэн, Их Хянганы нурууны Халх, Увс нуурын савын Баруунтуруун, Түргэн, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван үерлэж байна.

Маргааш буюу 5 дугаар сарын 28-нд Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 40-50 см нэмэгдэж, Хутаг сум орчимд олон жилийн дунджийг 75 см, Тосонцэнгэл орчимд үерийн түвшинг 10 см даван тус тус үерлэнэ.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард, иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа сайжруулж, баталгаагүй зам, гарцаар гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10