Dark Light
Нийгэм | 2021-05-27

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын холбооны улсад айлчилна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2021 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцож, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10