Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан иргэний нисэхийн салбарт ажил, хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж ажилласан ажилтнуудаа шагнагдлаа.
Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/77 дугаар тушаалаар,“Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр: Иргэний нисэхийн ерөнхий газрын өндөр настан Даригчийн Жанчив, Захиргаа, удирдлагын газрын албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Жадамбын Оюунбилэг, Иргэний нисэхийн үндэсний төвийн Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын менежер Хүрлээгийн Болор-Эрдэнэ, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны хамгаалалтын ахлагч Ёндонжамцын Батбаяр, Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн ахлах инженер Жаргалсайханы Сайнбаяр нарыг,
“Жуух бичиг”-ээр: Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудитын албаны аудитор Товуусүрэнгийн Саранчимэг, Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын аюулгүй байдлын мэргэжилтэн Энхбаярын Золзаяа, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн аюулгүй байдлын мэргэжилтэн Хажидын Сайнзаяа, Аж ахуй, үйлчилгээний албаны Хэвлэх цехийн номын дэвтэрлэгч, нярав Мандраагийн Цэндсүрэн нар шагнагдсан байна.
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны Б/48 дугаар тушаалаар, Иргэний нисэхийн “Хүндэт ажилтан тэмдэг”-ээр: Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Пүрэвжавын Мөнхжаргал, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтсийн байцаагч Мижиддоржийн Түвшинжаргал, ахлах байцаагч Хөшөөний Эвсанаа, Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Пунцагийн Ганбаатар, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аэродромын албаны ахлах инженер Чойжилсүрэнгийн Энхтуул, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны онгоц үйлчилгээний жолооч-операторчин Рашаанжавын Мөнгөндаваа, МИАТ" ТӨХК АХЗҮГ-ын ахлах инженер Нямсүрэнгийн Адилбиш, АэроМонголиа" ХХК-ийн агаарын хөлгийн дарга Санжхүүгийн Гантөмөр, Хүннү Эйр” ХХК-ийн Аюулгүй ажиллагаа, чанар баталгаажуулалтын албаны дарга Бадрайн Баяр, "Изнис Эйрвэйз" ХХК-ийн Дотоод хяналт, аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын албаны дарга Дэмчигдоржийн Энхбаяр, ИНЕГ-ын өндөр настан Лувсанцэндийн Нина нарын,
Иргэний нисэхийн ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр: Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын Агаарын харилцааны тасгийн ахлах мэргэжилтэн Зоригтын Тулга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын нярав Дархансүхийн Наранчимэг, Холбоо, навигаци, ажиглалтын албаны Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Раднаагийн Цагаанхүү, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны нисэхийн мэдээллийн ахлах мэргэжилтэн Наранцэцэгийн Норовсүрэн, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн Түндэвдоржийн Цагаанмандах нарын,
Иргэний нисэхийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр: Захиргаа, удирдлагын газрын архивын арга зүйч мэргэжилтэн Сугарын Сүрэнхорлоо, Мэдээллийн технологи, инновацийн албаны програм хангамжийн инженер Баярнэмэхийн Шижирбат, Аж ахуй, үйлчилгээний албаны тохижилт, засвар үйлчилгээний ажилтан Зундуйдоржийн Мөнхбаяр, Ерөнхий зориулалтын нисэхийн албаны маркетингийн мэргэжилтэн Очгэрэлийн Тэмүгэ нарын ажилтнууд тус тус шагнагдсан байна.
Яам, агентлагийн шагнал хүртсэн ажилтнуудын төлөөлөлд ИНЕГ-ын даргын зөвлөл, ИНҮТ-ийн даргын зөвлөл тус тус шагнал гардуулахдаа цаашид хамт олондоо үлгэр, дуурайлал болон ажиллаж хамтдаа улам их амилт гаргахыг хүсэн ерөөлөө.
АДМИН








Нийгэм







