ЭМДЕГ хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар элэгний B,C вирусийн илрүүлэг, оношлогоог ЭМД-ын сангаас бүрэн дааж 1,2 сая хүнд хийгээд байгаа юм.
Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Элэгний B, D вирустэй тэмцэгчид ТББ-ын төлөөлөлүүдтэй ЭМДEГ-ын удирдлагууд уулзаж "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа элэгний вирусийн оношлогоо, шинжилгээний талаар ярилцлаа.
АДМИН








Нийгэм







