Монгол Улс өнөөдөр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100,620 тун Pfizer / Biontech вакцин хүлээн аваад байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан эдгээр вакцины худалдан авалт, түгээлтийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хариуцаж байгаа бөгөөд Вакцин дархлаажуулалтын Глобал Альянс (GAVI), Тархварзүйн бэлэн байдлын шинэчлэлийн холбоо (CEPI), World Health Organization Mongolia хамтран хэрэгжүүлж байна.
Тус вакциныг -70C хэмийн гүн хөлдөөгчид хадгалдаг бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зориулалтын хөлдөөгчид байршуулсан.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс дөрөв дэх удаагийн хангамжаа хүлээн авлаа. Одоогоор Монгол Улс 64,800 тун Astra Zeneca, 126,340 тун Pfizer / Biontech вакцин, 340,140 ширхэг тариур хүлээн авчээ .
Хандивлагч улс орон, байгууллагуудын жагсаалт: https://uni.cf/3fdkVha
АДМИН








Нийгэм







