Dark Light
Нийгэм | 2021-05-27

ЖАЙКА-тай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, Боловсрол, Нийгмийн хамгаалал хариуцсан суурин төлөөлөгч Фүжита Эри, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн ахлах зохицуулагч Чиба Хисао, Хөтөлбөрийн ажилтан Б.Эрдэнэчимэг нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай уулзлаа.

Уулзалтад ЖАЙКА-гаас нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй асуудал, дэмжлэгийн хэрэгцээг тодорхойлж, цаашид дунд, урт хугацаанд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай суурь судалгааны талаар сайдад товч мэдээлэл өгөв.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа үр дүнтэй судалгаа хийж байгаад талархаад, “Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоонд тулгамдсан олон асуудлын хамгийн чухал нь халамжийг зорилтот бүлэгт оновчтой хүргэх, халамж авдаг хөдөлмөрийн насны иргэдийг цаашид хөдөлмөр эрхэлдэг болгох хөшүүрэг бий болгох явдал. Засгийн газар “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” гэсэн зорилт тавьсан. Эдгээр зорилтыг хангахаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэх” талаар танилцууллаа.

Тэрбээр, нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд ядуу өрх, иргэний хэрэгцээнд нийцсэн халамжийн үйлчилгээ бий болгох зорилт тавьсныг онцолсон юм.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, зорилтот бүлгийн өрх, иргэний амьжиргааг дэмжих, бие даан амьдрах чадварыг дээшлүүлж хөдөлмөрийн зах зээлд шилжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд ЖАЙКА-тай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10