Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Өвөр хужирт” гэдэг газар суудлын автомашин шатаж, малчин Г өртөж нас барсан тухай мэдээллийг тавдугаар сарын 27-ны өдрийн 11:34 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 53 км замыг туулан 13:28 цагт очиход “Пробокс” загварын суудлын автомашин бүрэн шатсан /гэр бүлийн маргаантай, автомашинаа өөрөө шатаасан/ байсан бөгөөд малчин Г /20 настай, эрэгтэй/-ыг автомашинаас нь 500 метрийн зайтай газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар
АДМИН








Нийгэм







