Dark Light
Нийгэм | 2021-05-28

Архангай аймгийн Өгийнуур суманд халдварын 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймагт сүүлийн 24 цагт 313 сорьцод  шинжилгээ  шинжилгээ хийснээс шинээр батлагдсан 6 тохиолдол Өгийнуур суманд бүртгэгдлээ. 5-р сарын 27-ны өдөр тус суманд анх батлагдсан тохиолын ойрын хавьтлуудаас илэрсэн байна.

Ийнхүү Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 367 боллоо. 

Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 189 тохиолдол

Хайрхан – 31 тохиолдол 

Эрдэнэмандал – 59 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 5 тохиолдол

Тариат – 1 тохиолдол

Өлзийт – 36 тохиолдол

Жаргалант – 4 тохиолдол

Өгийнуур – 7 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 51 иргэн байна. Үүнээс Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 24, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 21, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 6 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан  316 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо - 3081 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд – 13, гэрийн тусгаарлалтад – 757 хүн байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 05-р сарын 28-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49065 /80.5%/, II тунд – 21256 /34.8%/ хүнийг дархлаажуулаад байна.

Сүүлийн 24 цагт 5 обьектын 1484 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19