Dark Light
Нийгэм | 2021-05-28

Баянзүрх дүүргийн 3057 цэгт гэрэлтүүлэг хийгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Австри Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд “Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх төсөл” хэрэгжиж эхэллээ.

Баянзүрх дүүргийн 17 хороонд 3057 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдэхээр зураг төслийн ажлыг 2019-2020 онд гүйцэтгэж, энэ онд газар шорооны ажил, угсралтын ажил ид өрнөж байна.

Ингэснээр гэрэлтүүлэггүй, харанхуй гудамж, зам талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зам тээврийн осол буурч, иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

2016 оны сүүлээр Австри улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Линхарт тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж дэд бүтэц, замын хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг салбаруудад чиглэсэн зээлийн гэрээний тухай ярилцаж байсан юм. Ийнхүү хамтын ажиллагаа амжилттай өрнөж 2019 оны төсөвт Баянзүрх дүүргийн төслийн 100 сая төгрөг тавигдаж тус төсөл эхэлсэн түүхтэй. Ковид 19-өөс үүдэн ажлын явц саатсан ч өнөөдөр ийнхүү гудамж талбайд хийгдэх гэрэлтүүлгийн ажил амжилттай өрнөж байна хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цахим хуудастаа мэдээлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10