Dark Light
Нийгэм | 2021-05-28

З.Болортунгалаг Красноярскийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь алтан медалийг авчирлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг Красноярскийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь алтан медалийг авчирлаа. Тэрбээр өнгөрсөн сард Казахстаны Алматыд болсон Азийн АШТ-д урамтай сайхан барилдаж алтан медаль хүртсэнийг бөхийн хорхойтнууд сайн санаж байгаа. Тэгвэл ийнхүү сарын зайтай хоёр дахь түрүүгээ хүртэж “давхар цохилт” хийлээ. З.Болортунгалаг Красноярскийн дэвжээнд эзэн орны Мария Кузнецова, Динара Кудаева, Алина Климова, Евгения Апевалова нарыг тус тус илүүрхэж ялав. 

Маргааш манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд спортын мастер Б.Хулан, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Э.Төгсжаргал дагаж барилдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10