Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигийн дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.
Монголын жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж хилийн цэргийн "Хилчин" спорт хорооны дасгалжуулагч МУГТ Хишигбатын Эрдэнэт-Одод Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч цолоор шагналаа. Ингэснээр Монголын спортын түүхэнд Монгол Улсын Гавьяат Тамирчин, Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч цолыг хамтад нь хүртсэн 3 дахь /МУГТ, МУГД Х.Болдбаатар, МУГТ, МУГД З.Дүвчин/ эрхэмээр тодорч байна.
АДМИН








Нийгэм







