Dark Light
Нийгэм | 2021-05-29

Байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг шалгахаар болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийлээ.

Зөвлөгөөнөөр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон эрх бүхий албан тушаалтнуудаас төр нийтийн ашиг сонирлыг хамгаалах, хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарах асуудлыг хэлэлцэж, сургалт зохион байгуулсан байна.

Мөн улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Байгаль орчны багц хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хамтран шалгахаар болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10