Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I, II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр /2021.05.29/ зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон гардан авсан Э.Хишигсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Маш сайхан байна. Үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм байна. Би 6 хүүхэдтэй. 5 сайхан охин, 1 хүүгийн ээж байна. Бага нь 1 ой 10 сартай, том нь 13 настай.
-Эх хүн байхын онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?
-Юун түрүүнд энэхүү эрхэм хүндтэй шагналыг хамт авсан, авах бүх ээжүүддээ халуун баяр хүргэе. Ээж хүн гэдэг агуу том ертөнц л гэж хэлмээр байна.
-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.
– Чадахаасаа чадахгүйг хүртэл ээжүүд маань өөрсдөө бүхнийг хийж байдаг болохоор хүүхэд өвдөх л хамгийн хэцүү байдаг. Болдог бол өмнөөс нь өвдмөөр тийм л хэцүү мэдрэмж шүү.
-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?
-Би өдөр болгон аз жаргалтай байдаг. Өнөр өтгөн гэр бүл байхын сайхан нь гэр маань үргэлж инээд хөөрөөр бялхаж байдаг даа. Би 4 хүүхэдтэй айлын том охин болохоор олуулаа байх дуртай. Тэр нь сайхан байдаг. Охидуудтай байх гоё. Учир нь юу ч болсон бүгд эмэгтэй болохоор тал талаас “одоо тэгье, одоо ингээрэй ээж ээ” гээд их зөвлөгөө өгнө. /Инээв/.
-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?
-Хүүхдүүдээ эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй гэж хүсдэг.
-Баярлалаа.
АДМИН








Нийгэм







