Dark Light
Нийгэм | 2021-05-29

“Энхийг сахиулагч” өдөрлөгийг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Энхийг дэмжих ажиллагаанд албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь үрэгдсэн Энхийг сахиулагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүрийн 05 дугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон зарласан.

Дээрх өдрийг тохиолдуулан энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас бие даасан цагдаагийн ажилтнаар үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид санаачлан “Энхийг сахиулагч” өдөрлөгийг өнөөдөр /2021.05.29/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид оролцсон юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2016 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг дэмжих 3 ажиллагаанд бие даасан цагдаагийн ажилтнаар 18 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд нэг алба хаагч БНӨСУ-ын Абей мужид үүрэг гүйцэтгэж байна.

Мөн тус өдрийг тохиолдуулан Энхийг дэмжих ажиллагааны бие даасан цагдаагийн ажилтнаар үүрэг гүйцэтгэсэн 9 алба хаагчийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Африкт энхийн төлөө” дурсгалын медалиар шагнаж, урамшуулав.

Алба хаагчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10