Dark Light
Нийгэм | 2021-05-29

Шатахуун түгээх станцын орчимд суудлын автомашин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын Ерөнхий газарт өчигдөр /2021.05.28/ гал түймэртэй холбоотой доорх дуудлагууд ирж алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ. 

Улаанбаатар хот Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “МТ” Шатахуун түгээх станцын урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 5 сарын 28-ны өдрийн 07:21 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км замыг туулан 07:24 цагт очиход иргэн Б-ийн “Тоёота Витз” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 127 дугаар гудамжны 55 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 5 сарын 28-ны өдрийн 10:39 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 9.5 км замыг туулан 10:50 цагт очиход иргэн Б-ийн 7*8 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Зооноз өвчин судлалын төвийн гадна зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 5 сарын 28-ны өдрийн 12:32 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:37 цагт очиход иргэн Н-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10