Монголын үндэсний бөхийн холбооны Их эеийн хурал үргэлжилж байна. МҮБХ-ны тэргүүний албан тушаалд улсын аварга С.Мөнхбат, улсын заан Б.Сайнбаяр, улсын заан Ц.Магалжав, төлөөлөгч, бөх сонирхогч Б.Баярбаатар нар нэр дэвшсэн юм.
Нэр дэвшсэн Б.Баярбаатар, Ц.Магалжав нар мөрийн хөтөлбөр, хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцуулав. Үүний дараа С.Мөнхбат аваргын ээлж болсон бөгөөд тэрбээр “Өнөөдөр би энд МҮБХ-ны тэргүүн болох зорилготой ирээгүй. Миний нэрийг дэвшүүлсэнд баярлалаа. Би дахиад 2-3 жил тууштай барилдах бодол бий. Нэрээ татах санал гаргаж байна” гэлээ.
АДМИН








Нийгэм






