Dark Light
Нийгэм | 2021-05-29

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад дахь Монгол эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европ болон Монгол Улсад амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ амжилттай ажиллаж буй чадварлаг монгол эмэгтэйчүүдийн нэгдэл болсон “Европ дах монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо” ТББ-аас зохион байгуулж буй “Ковид-19 цар тахлын дараах үеийн тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүдийн оролцоо” болон “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад, монгол эмэгтэйчүүд хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ” сэдэвт олон улсын эмэгтэйчүүдийн онлайн чуулга уулзалтанд оролцлоо.

Уулзалтаар цар тахлын нөхцөлд Засгийн газар болон Гадаад харилцааны яамны зүгээс шуурхай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Тухайлбал вакцины татан авалт болон гадаадад байгаа иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг амжилттай сайн зохион байгуулсан талаар онцлов.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 87 улсад манай улсын 170 гаруй мянган иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Монгол Улсын Засгийн газар “КОВИД-19” цар тахлын гадаад, дотоод нөхцөл байдал, нийт хүн амыг дархлаажуулах арга хэмжээтэй уялдуулан хилийг үе шаттай нээх, вакцин олгосон гэрчилгээг гадаад улстай дипломат шугамаар харилцан тохиролцох замаар иргэд зорчих нөхцөлийг сэргээхийг зорьж байна. Мөн гадаадад байгаа иргэдээ дархлаажуулалтад хамруулах, улмаар ойрын хугацаанд дархлаажуулалтад хамруулах боломжгүй тохиолдолд эх орноосоо вакцин нийлүүлэх асуудлыг судалж байгаа тухай энэ үеэр ярилцлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10