Dark Light
Нийгэм | 2021-05-29

Өнөөдөр 2701 гулууз нөөцийн мах борлуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нөөцийн мах худалдаалахад махны ченжүүд орох эрсдэлтэй тул нийтэд худалдах цэгүүдийг зарлахгүйгээр дүүрэг хороодын хэсгийн ахлагчдаар дамжуулан иргэдэд мэдээлэн зохион байгуулж байна. Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны 5 банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11000 тонн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж 3 сарын 26-наас 411 хүнсний дэлгүүрээр жижиглэнгээр худалдан борлуулж байна. 

Иргэдийн эрэлт хэрэгцээ шаардлагад үндэслэн ажлын хэсгээс шийдвэр гарган 05 дугаар сарын 08, 09, 15, 16, 22, 23, 29-ний амралтын өдрүүдэд хонины гулууз махыг 22-29 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж байна. Дээрх өдрүүдэд нийт 30774 гулууз буюу 739,04 тн махыг худалдан борлуулаад байна. Өнөөдөр гулуузаар нь 2701 ширхэгийг борлуулсан. 

Нийт нөөцөлсөн махнаас 6774.30тн мах буюу 64%-ийг нь борлуулсан, үлдэгдэл 3793.12тн нөөц мах байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10