Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар тавдугаар сарын 29-ний өдрийн 07:36 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 07:55 цагт Аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
АДМИН








Нийгэм






