Dark Light
Нийгэм | 2021-05-30

Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

1/ Байгууллагын зорчихыг хүссэн албан бичиг, өргөдөл, хүсэлтээ ирүүлэхдээ зорчих зорилгоо тодорхой дурьдах, холбоо барих хүний байнга ашиглах 24 цагаар нээлттэй байх утасны дугаар заавал бичих;

2/ Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /улсын дугаар, марк/;

3/ Зорчих хүний овог, нэр /хүн бүрийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтын хуулбар/;

4/ Вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг нотлох баримт,

5/ Сүүлийн 4 сарын хугацаанд короновируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадлагаа;

6/ Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног болоогүй бол PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/,

7/ Нэвтрэх ажилчдын тоо 20-оос дээш тохиолдолд файл хэлбэрээр shtab1105@gmail.com хаягаар ирүүлэх.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19