Dark Light
Нийгэм | 2021-05-30

17:00 цагаас эхлэн Баян-Өлгий аймгийн хэмжээнд 48 цаг тэг зогсолт хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймагт коронавируст халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр ээлжит 18 дугаар хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд: 

1.Өнөөдрийн 17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийнэ.

2.Тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.

3.Тэг зогсолтын хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10